Hey

Ойрд аймар завгүй байнаа. Ажил гэж үстэй толгойноос их байна. Яаж амжуулнаа гээд л дунд нь гүйгээд байнөө. Тэгж байгаад нэг дуусгана даа. Юун чөлөөт цаг, тийм юм байхаа болиод удаж байна ш дээ. Хэхэ.

Хүүхдийн төлөө төрсөн хүн

Дэлхийн хүүхэд бүхэн “Микки хулгана”, “Пиноккио”, “Цасан гоо ба долоон одой”, “Бэмби”, “Дамбо” … , зэрэг хүүхэлдэйн киноны баатруудыг сайн мэддэг, байнга үзэх дуртай байдаг. Харин энэ бүхнийг бүтээгч нь 20-р зууны Леонардо Да Винчи гэгддэг Уолтер Элиас Дисней юм. Уолтер Элиас Дисней 1901 оны 12 сарын 5-нд АНУ-ын Иллинойст мэндэлжээ. Диснейг төрсний дараахан тэдний гэр бүл Миссуригийн Марселине хотод нүүн очив. Тэнд л Диснейн бага нас өнгөрчээ. Тэрбээр багаасаа л уран зураг их сонирхдог, зурах дуртай хүүхэд байсан бөгөөд хааяа өөрийн зурсан зургаа хөршийнхөндөө зарж мөнгө олдог байлаа. Энэ сонирхол нь л түүнийг аажмаар ирээдүйн алдарт найруулагч болох замд нь хөтөлсөн юм. Тэрбээр Чикаго дахь Маккинлигийн дунд сургуульд орж уран зураг болон гэрэл зургийн дугуйланд өөрийн сонирхлоо хөөн хичээллэх боллоо. Хэдийгээр түүний эцэг нь хахир хатуу хүн байж, Диснейг ахиухан мөнгө олдог ажил хийлгэх гэдэг байсан ч ээж, том ах Рой хоёр нь Диснейн авъяасыг үнэлж түүнийг дэмждэг байлаа.

Түүний үзэн яддаг зүйл бол дайн байсан юм. Дайн хүн төрөлхтөнд ямар их гай гамшиг учруулдагийг Дисней сайн мэддэг байсан учир 1918 онд Улаан загалмайн нийгэмлэгт орж өөрийн хүслээр дайнд нэрвэгдээд байсан Франц руу явжээ. Тэрбээр дайны гамшигийг нүдээрээ үзэж хүн төрөлхтөнд хамгийн их хэрэгцээтэй зүйл бол урлаг бөгөөд урлагаар л хүний сэтгэхүйг өөрчилж дайн тулаан, хүчирхийллээс хол байлгаж чадна гэж үздэг байв.

Дайны дараа Дисней Америктаа эргэн ирж уран зургаар идэвхтэй оролдож жижиг компани байгуулан ажилласан боловч тун удалгүй дампуурчээ. Гэсэн ч Уолт Дисней шантарсангүй, хэдийгээр гартаа ганц чемодан, халаасандаа 20 доллараас өөр зүйлгүй боловч Холливудад ирж ажлаа дахин эхэллээ. 1923 оны намар тэр анхныхаа хүүхэлдэй киноны зургийг зурж цаасан дээр амилуулсан боловч багаж хэрэгсэл дутмаг байсан учир дэлгэцнээ гаргаж чадалгүй мухардалд оржээ. Энэ үед урлагт түүний адил авъяас сонирхолтой том ах Рой Дисней нь хамтран ажиллаж, Нью-Йорк хотод анхны уран бүтээл болох “Алисагийн инээд” нэртэй таван минутын хүүхэлдэй кино хийлээ.

Кино урлаг дөнгөж хөгжиж эхэлж байсан болохоор хүүхэлдэйн кино гэдэг бол зүгээр л болхи хөдөлгөөнтэй зураасан зураг байлаа. 1925.7.13-нд Уолт, Лилиан Баундс гэдэг хүүхэнтэй гэрллээ. Тэд Диана, Шарон нэртэй 2 охинтой болсон бөгөөд тэд нар нь хожим аавынхаа үйл хэргийг залгамжлан “Уолт Дисней” продакшны захирал, Диснейлэндийн эзэн болцгоосон.

Уолт Дисней Микки хулганы тухай цуврал бүтээл хийхээр шийдэж, өөрөө зохиолыг нь бичиж, зургийг нь зурж эхлэв. 1928 оны 11 сарын 18-нд Нью-Йоркийн Колонийн кино театрт дэлхийд анх удаа дуу чимээ, амьд хөдөлгөөн бүхий хүүхэлдэйн кино үзэгчдийн хүртээл болж дэлгэцнээ шилжүүлсэн ба энэхүү бүтээл нь хүн бүрийн сайн танил болж, үе үеийн туршид шинэчлэгдэн сайжирсаар байдаг агуу бүтээл болсон юм. Микки хулгана нь амжилт олсноор түүний эрч хүч, урам зориг ч нэмэгдэж 1932 онд “Цэцэгс ба модод” хэмээх дэлхийн анхны өнгөт хүүхэлдэйн киног бүтээж, энэ бүтээлээрээ түүний студи анхныхаа Америкийн кино академийн шагналыг хүртсэн юм. 1937 онд тэрбээр “Хөгшин Милл” хэмээх хүүхэлдэйн кино бүтээж үүндээ харьцангуй орчин үеийн техник ашиглан хүнд хэцүү плануудыг зоригтойгоор шийдвэрлэж чаджээ. Тэр жилийнхээ өвөл нь Уолт Дисней ба түүний хамтран ажиллагсад хамгийн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болох “Цасангоо ба долоон одой”-г бүтээж Лос Анжелосийн их театрт нээлтээ хийлээ. Дуу, хөгжмийг гайхамшигтайгаар ашиглаж чадсан нь амжилтанд нөлөөлсөн гэдэг. Энэ бүтээлээ хийхэд сая таван зуун мянган доллар зарцуулсан нь тэр үед урьд өмнө үзэгдэж сонсогдоогүй их мөнгө байсан гэдэг. Хөрөнгө мөнгө, хөлс хөдөлмөрөө хайрлалгүй бүтээсэн бүтээл нь ч маш их амжилт олж, хүүхэлдэйн кино уралгийн түүхэнд хэзээ ч үнэ цэнээ алдашгүй хөшөө болон сүндэрлэсэн билээ.

Дараагийн жилүүд түүний уран бүтээлийн оргил үе нь байлаа. 1940 онд Уолт Дисней мянга гаруй жүжигчи, аниматор, дуу оруулагч, техникчдийн бүрэлдэхүүнтэй, орчин үеийн техник хэрэгслүүдээр иж бүрэн тоноглогдсон нүсэр том студи байгууллаа. Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкийн засгийн газар түүнд Америкийн зэвсэгт хүчний ялалтыг магтсан хүүхэлдэйн кинонууд хийлгэх санал тавьсан боловч тэр зөвшөөрөөгүй юм. Уолт Дисней хүүхдүүдэд зориулж, зөвхөн хорон муу санааг ариун цагаан үйлс хэзээ ч дийлнэ гэдгийг хөгжилтэйгээр харуулсан бүтээлүүд л хийж байлаа. Тэр өөрийн бүтээлдээ хэзээ ч дайныг үзүүлээгүй юм. Дайны жилүүдэд “Пиноккио”, “Гайхамшиг”, “Дамбо”, “Бэмби” зэрэг гайхамшигт бүтээлүүдээ туурвилаа. Дисней 1945 онд “Гурван Кабаллеро” нэртэй Дональд галууны адал явдлуудыг цувралаар үзүүлсэн хүүхэлдэйн кино хийлээ. 1946 онд тэрбээр 8 дахь бүрэн хэмжээний бүтээл “Миний хийсэн хөгжим”-өө бүтээлээ. Улмаар 1948 онд Дональд галууны ээлжит адал явдлын тухай “Эгшигт цаг”, 1949 онд уран сайхны кинонд хүчээ сорьж “Миний хайрт” “Ноён Тодын адал явдал” зэрэг бүтээлүүдээ туурвиж, 1951 онд “Алиса гайхамшигийн оронд” хэмээх хосгүй бүтээлээ үзэгчдэд хүргэв. Тэр бодит амьдрал дээр өөрийн хүүхэлдэйн кинонуудаараа нэгэн гайхамшигт ертөнц бүтээхийг мөрөөддөг байсан бөгөөд энэ мөрөөдлөө ч 1955 онд биелүүлсэн. Тэрбээр 17 сая доллараар бүхэл бүтэн хүүхэлдэйн шидэт ертөнц буюу Диснейн вант улс байгуулж, одоо энэ нь газар газарын хүүхдүүдийн мөрөөдлийн ертөнц болоод байгаа. Жил бүр дэлхийн өнцөг булангаас ирсэн 25 сая хүн хүүхдүүдийнхээ хамт Диснейлэндээр аялцгаадаг Тэдний дунд хаан, хатад, ерөнхийлөгч нар хүртэл багтсан байдаг гэнэ.

1955 оноос хойш уран сайхны кинонд хүчээ сорих болж 1957 онд “Жонни Тримэн”, 1958 онд “Ойн гүн дэх гэрэл”, 1959 онд “Унтаж буй үзэсгэлэнт охин”, “Сагсгар нохой”, “Дэрби О Гилл ба бяцхан хүн”, 1960 онд “Поллианна”, “Хүүхэд хулгайлагч” гэх мэт бүтээлүүдээ туурвиж мөн л амжилтанд хүрч байлаа. Эдгээр нь мөн адил хүүхдүүдэд зориулагдсан юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд ч тэрбээр уран бүтээлээ туурвисаар, түүний зэрэгцээ өөрийн зүгээс урлагт нэмэр хандив оруулсаар байлаа. Төрөлх хотдоо өөрийн нэрэмжит уран зураг, гэрэл зургийн сургуулиуд байгулж, хүүхэлдэйн урлагийн тухай эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвиж байлаа. 1961 онд бүтээсэн “Умардын зэрлэг ноход”, “Байхгүй, бүтэхгүй профессор” хэмээх хоёр киноноосоо хэдийгээр их зүйл хүлээж байсан ч харамсалтай нь хоёул амжилт олсонгүй. Ингээд тэрбээр хүүхэлдэйн киноныхоо ажилд эргэн орохоор шийдэж нэгэн гайхамшигт бүтээл дэлгэцнээ амилуулж үлдээсэн нь “Зуун нэгэн далматин” байлаа. 1964 онд Уолт Диснейн бие муудаж хэвтэрт орсон хэдий ч уран бүтээлээ зогсоосонгүйгээр үл барам, өөрийн кинонуудаас хамгийн шилдэг нь болсон “Хатагтай Поппинс” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны мюзиклийг бүтээлээ. Энэхүү бүтээл нь тэр ондоо Америк болон Их Британийн кино академийн 18 номинацид нэр дэвшиж байсан түүхтэй. 1966 онд хамгийн сүүлийн бүтээл “Хөвгүүд ээ намайг дагацгаа” хэмээх бүтээлээ бүтээгээд 65 насандаа хүнд өвчний улмаас таалал төгслөө. Тэрбээр амьдралынхаа турш 900 орчим хүүхдэд зориулсан дэлгэцийн бүтээл хийсэн бөгөөд бүх бүтээлийг нь тасралтгүй үзвэл 46500 цаг үргэлжлэх гэнэ.

Түүний хүртсэн шагналууд толгой эргэм олон бөгөөд Кино Академийн 48 шагнал, Эммийн долоон шагнал, АНУ-ын ерөнхийлөгч олгодог Эрх чөлөөний одон, Францын засгийн газраас олгодог хүндэт Легионы одон, Тайландын хааны одон, Бразилийн загалмайн одон, Мексикийн Ацтекийн бүргэд хэмээх одон, Дэлхийн тетрын урлагийн холбооны хүндэт одон зэрэг томоохон шагналуудыг хүртэж байлаа. Мөн тэрбээр Харвардын их сургууль ба Өмнөд Калифорнийн их сургуулийн хүндэт доктор юм. Түүний гэр бүлийнхний байгуулсан томоохон үзэсгэлэн АНУ-д байдаг бөгөөд олон сонирхолтой зүйлс, баримт материалууд тавигдсан байдаг. “Уолт Дисней” продакшн түүний бүтээсэн олон олон хүүхэлдэйн кинонуудыг засаж сайжруулан үзэгчдийн хүртээл болгосоор байна.

4 murt

Amidral xvnd gants l tohiolddog

Anxnii xair ch bas gants l tohiodog

Xarin ene xoyor negdexeeree

Xvnd az jargal bas uitgar gunigiig awchirdag

Tungaa.2005.11.02

2005.11.02 nd

Chamd bi xairtai baisan

Chamaig busdaas xaramladag baisan

Tengertei chamaigaa zvireldeg baisan

Tewert chin erhlehiig xvsdeg baisan

Gewch chi itgeliig min aldaj

Gegeen xairiig min nadtai xamt xuursan

Tungaa

Noirgviteh ved yah we?

Untahiin umnu xaluun ustai bannd orox,tsewer agaart garah geed ali ali n zvgeer. Ym uumaar baiwal ayga svv uuj bolno. Xarin ymar ch ved kofe uuaas tatgalzah heregtei.Orondoo orsni daraa ym ideh,zuragt vzeh, xvntei vg heleeree surgulduhuus zailsxii. Xerew orondoo orood bvten tsag boloxod noir xvrehgvi baisaar l baiwal bosch ym indvvdex, margaashiinxaa ajiliig tuluwlux zereg xvch chaardagdahgvi ajil xiigeerei.

Женнифер Лопез бүжигчин болохын тулд гэрээсээ зугатаж байжээ.

Алдарт дуучин, жүжигчин, загвар өмсөгч Женнифер Лопез 1970 оны 7-р сарын 24-нд Нью-Йорк хотод төржээ. Тэрээр 3 хүүхэдтэй айлын дундах нь бөгөөд багаасаа л урлагийн хүн болохыг мөрөөддөг нэгэн байж. 1987 онд Нью-Йорк хотын Престон гэх сургуульд 10-н жилээ дүүргэж улмаар Барук коллежид орж суралцжээ. Женнифер багаасаа бүжиглэх дуртай байсан бөгөөд ажлын бус цагаараа бүжгийн дугуйланд явах болсон нь ээжийнх нь дургүйцлийг хүргэдэг байж. Улмаар өөрийн сонирхдог бүжгээ үргэлжлүүлэхийн тулд гэрээсээ нүүж ганцаар амьдрах болжээ. Хагас жилийн турш бэлтгэл хийж бүжгээрээ шалгалт өгсөн боловч амжилтанд хүрээгүй түүнд киноны туслах бүжигчний дүрийг бүтээх завшаан тохиосон байна. Түүнээс хойш нилээдгүй кинонд тоглож, Selena - гийн дүрийг бүтээснээр түүний авъяас олны хараанд өртжээ. Тэрээр 1999 онд өөрийн биеийг Нэг тэрбум ам.доллароор, мөн өөрийн бахархаж явдаг эрхтэнээ 300 сая ам.доллароор тус тус үнэлүүлж даатгуулсан байна.

Женнифер Лопез одоогийн нөхөр Marc Anthony - тайгаа 2004 онд гэрэлсэн ба тэд энэ оны 2 сарын 22-ны Баасан гаригийн өглөө ихэр хүү, охинтой болжээ. Ихэрүүд Нью-Йорк хотын төвд байдаг Лонг Исланд гэдэг эмнэлэгт мэндэлжээ. Жүжигчин Женнифер Лопез болон түүний нөхөр Marc Anthony нар хүүдээ Макс, охиндоо Эмме гэдэг нэр өгчээ.

Гарчиггүй бичлэг

luna

Нунтаг кофе

Чикаго хотын химич Сатори Като 1901 онд хамгийн анхны нунтаг түргэн уусдаг кофег хийжээ. Тэрбээр Гватемал улсад ажиллаж байхдаа мөнгөн өнгөтэй кофе чанагч дээр нь энгэсэг шиг тунадас буусныг анзаарсан байна. Удтал туршилт хийсний эцэст түргэн уусах кофег бүтээн үйлдвэрлэж эхэлжээ.

Зуун жилийн өмнө бичсэн захидал

Саяхан Италид 1892 онд охиндоо бичсэн эхийн захидал олджээ. Эх охиндоо эмэгтэй хүн үзэсгэлэнтэй байхын тулд олны өмнө биеэ яаж авч явах тухай захиж үлдээсэн байна. Мэдээж зуун жилийн өмнө / яг одоогийн байдлаар бол 110 гаруй жилийн өмнө / нийгэм, тэр тусмаа гоо сайхны тухай ойлголт нэлээд өөр байсан. Гэвч Итали эхийн бичсэн захидал одоо ч үнэ цэнээ алдаагүй байж мэднэ. Тэрээр охиндоо ямагт инээмсэглэж бай. Зөвхөн сайхан инээмсэглэж явдаг хүмүүс л бусдад таалагдаж чаддаг юм. Хэзээд бие цэх шулуун авч явахыг хичээ. Тэгвэл чамайг хүндэлж, өмссөн хувцас чинь ч сайхан харагдах болно. Биеийн сайхнаа бусдад мэдрүүл. Харин өөрийгөө битгий дэлгэж үзүүл. Ил байгаа юм хүний дур хүслийг хэзээ ч татдаггүй. Сайхан байна гэдэг сайхан байхыг хүсэх, тийм болохыг хичээх гэсэн үг. Өөртөө итгэж бай. Байгалаас заяасан бие галбир тань гойд бус бол бүү гутар. Зөв тордож чадвал тэр чинь чамайг чимнэ. Ямагт толинд харж өөрийн тухай үнэнийг мэд. Гэхдээ нарны гэрэлд гэдгийг бүү март. Гоо үзэсгэлэн хэзээ нэгэн цагт алга болдгийг үргэлж сана. Үүнийг хиймлээр дахин сэргээх гэж оролдох нь биелшгүй, бас инээдэмтэй гэжээ.

Sarnii nulimas / kinonii shuleg /

Saihan nvdtei bvsgvin

Setgel n ymarxan bol doo

Sarnii nvvdeltei tengeriin

Salxi n ymarxan bol doo

Botgon nvdtei bvsgvin

Bodol n ymarxan bol doo

Boroonii vvltei tengeriin

Xur n ymarxan bol doo

Uyanga setgeliin uudamxan orchlond

Uidax zawgvi xairlaj ywna chamaigaa